Rael: Уралдааны машины жолооч     
Rael RacingРаелийн 9 настайгаас илэрсэн өөр нэг авъяас, дур сонирхол бол авто машины уралдаан юм. Шинээр гарсан бүх уралдааны машинуудад хүрч үзэх боломжтой болохын тулд тэрээр авто спортын сэтгүүлч болжээ. Тэрээр өөрийн гэсэн авто машины уралдааны тухай сэтгүүл, Auto Pop, гаргасан нь Францын уралдааны машины тухай сэтгүүлүүд дотор нэг номер нь байсан бөгөөд түүнд зээлдүүлсэн машинаар өөрөө уралдаж үзэх боломжтой болсон юм. Ингээд тэр Алайн Прост зэрэг аваргуудыг төрүүлсэн Францын Магни Коурс дахь алдарт Уинфийлдийн уралдааны машины сургулийг дүүргэжээ. Франц дахь Албигийн уралдааны зам дээр хийсэн анхны уралдаандаа тэрээр маш туршлагатай, нэртэй нисгэгч нарын дунд орон толгойн хэсэгт барианд орсон нь хэн бүхний гайхширалыг төрүүлж байв. Удалгүй тэрээр эхний тойрогт амжилттай уралдах авъяасаараа олны танил болсон бөгөөд заримдаа эхний тойрогтоо 7 хүртэлх машиныг гүйцэж түрүүлдэг байв!

1973 оны 12 дугаар сарын 13-нд биднийг бүтээсэн харь гаригийн эрдэмтдийн нэг түүнтэй уулзаж, энэ сонирхолоо орхиход хүрснээс хойш түүний амьдралд эрс өөрчлөлт гарсан юм. Харин 1994 онд түүний алдарт учралаас хойш 20 гаруй жилийн дараа, түүнийг уралдуулахыг харахыг хүссэн олон Раелчуудын хүсэлтээр мэргэжлийн авто спортын машины уралдаанд дахин оролцохыг Раел зөвшөөрч олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцох болсон юм. Дэлхий дээрх ҮМНБ-н үзэгдлийг тайлбарлах анхны төв болох UFOland-н хэсэгчилсэн ивээн тэтгэлгээр Раел энэ дур сонирхолоо дагах болсны зэрэгцээ бүтээгчдээс түүнд өгсөн захиасуудыг сурталчилсан хэвээр байна.

Le Mans-н уралдааны аварга Жан Клауд Андрюэт, Депэйллер зэрэг хамтран нисэгч нарын хамтаар Италийн Монза, Испаний Спа, АНУ-ын Дэйтона, Канадын Монтреал, Японы Сүзүки зэрэг дэлхийн эргэн тойронд буй олон шилдэг замууд дээр уралдаж байснаар Раелийн нэр хүнд элит нисгэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. Мэдээж хэрэг, Раел бол дэлхийн хамгийн хурдан шашины тэргүүн мөн!

Өнөөдөр раел мэргэжлийн авто спортоос тэтгэвэрт гарсан боловч чөлөөт цагаараа онлайн хэлбэрээр автомашины уралдаанд оролцож тоглох дуртай хэвээр. Ялангуяа Live for Speed сайтад өөрийн rael.org/racing нэрээр уралддаг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг тоглогч нарын нэг болоод байна.



Раелийн шинжлэх ухааны мэйлийн хаягийн жагсаалт
Захиалах хаяг
Free!
Шинжлэх ухааны болон оюун санааны сүүлийн үеийн бүхий л нээлтүүдээр дамжуулан ирээдүйн тухай мэдээг дэлхий дахины хэмжээнд, аль нэг талыг барилгүй, цензургүйгээр хангах үнэ төлбөргүй мэдээний үйлчилгээ.
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭЛЕКТРОН НОМУУД
RaeliaNews & Contact
Раелийн хөдөлгөөний албан ёсны мэдээ, үзэл санаанууд. Долоо хоног тутмын Раелийн сонин бичиг 'Контакт' ба раелийн видео мэдээнүүдийн хуудас.
Видео бичлэгүүд | Захиас | Татаж авах | Үндсэн нүүр | Раелийн тухай | ОАА | Үйл явдлууд | Гэрчүүд | Семинарууд | Бидэнтэй холбоо барих | Дэлгүүр | Линкүүд | Press |
© 2005 International Raelian Movement. All rights reserved.
Press - Terms of Use - Бидэнтэй холбоо барих