Ер бусын гайхамшигт ном. Та өөрийнхөө тухай татаж аваад уншина уу!

Раелийн хөдөлгөөн

Rael: Дуучин/Дуу зохиогч

Түүний анх 1965 онд бичүүлсэн бичлэг
Раел 1946 оны 9 дүгээр сарын 30-нд Клауде Ворилхон нэртэйгээр Францын Вичи хэмээх газар төрсөн бөгөөд тэрээр Амбертад байдаг эмэг эх, нагац эгч хоёр дээрээ өсжээ. Яруу найраг, дуу зохиох, дуу дуулах дур сонирхолдоо автсан Раел 15 настайдаа гэрээ орхин гарч Парист очин Клауде Сэллэр хэмээх зохиомол нэрээр дуулах болжээ. Бельгийн од дуучин Жак Брелийг ихээхэн шүтэн бишрэгчийн хувьд тэрээр түүний анх уран бүтээлийн гараагаа эхлэж байсан Парисийн бүх кабарет цэнгээний газруудад, ялангуяа L Echelle de Jacob-д дуулж байв. Тэрээр Le Miel et la cannelle буюу (Бал шанц хоёр) хэмээх дуугаараа нилээд нэрд гарч, Францын од Далидагийн хуучин нөхөр Люсиен Мориссегийн Disc AZ CEO хэмээх дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсныхаа дараа 1966-1971 оны хугацаанд 5 бичлэг хийлгэсэн байна:

  • Sacrée sale gueule (Түүний анх 1965 онд бичүүлсэн бичлэг).
  • Dans un verre de vin
  • Le Miel et la cannelle (Honey and cinnamon) (1966)
  • Madam' Pipi (Mrs. Toilet attendant) (1966)
  • Monsieur votre femme me trompe (Mister, your wife is cheating on me) (1966)
  • Quand on se mariera (When we'll get married) (1966)
  • Mon amour Patricia (My love Patricia). (1971)

Тэрээр РАЕЛ болсныхоо дараа дуулах, дуу зохиох авъяасаа чөлөөт хайр дурлал, үл хүчирхийлэл, ялгааг хайрлах хайр гэх мэт Раелийн философийн үнэт зүйлс, сургаалиудыг баяжуулахад зориулсанд бид маш их таатай байдаг.

Раел 2000 гаруй дуу зохиогоод байгаа бөгөөд тэдгээрийн заримийг mp3 хэлбэрээр доорх линкийг ашиглан татаж авч болно.