Ер бусын гайхамшигт ном. Та өөрийнхөө тухай татаж аваад уншина уу!

Раелийн хөдөлгөөн

Олон асуудаг асуултууд (ООА)

The Messages of the Elohim

  • Хэн Елохимийг бүтээсэн бэ?
    Хэрэв бид Бурханд итгэж байгаа бол “Хэн Бурханыг бүтээсэн” бэ гэж асуух байсан байх. Хэрэв бид эволюци болон “Их тэсрэлтэнд” итгэсэн бол Их тэсрэлтийг бий болгосон эдгээр матери болон энерги хаанаас бий болсон бэ гэж асуух байсан байх.
    Елохимийн хувьд мөн адил. Елохим нь тэднийг бүтээгч болох тэнгэрээс ирсэн хүмүүсээр бүтээгдсэн. Энэ бол хязгааргүй амьдралын тойрог. Нэгэн өдөр дэлхий дээрх шинжлэх ухаанчид, өөр гараг ертөнц рүү явж, тэндээ суурьших болно.
  • Яагаад тэдэнд элчингийн газар хэрэгтэй вэ?
    Тэд, түрэмгийлэгч, булаан эзлэгчид биш. Тэд бидэн дээр хүрэлцэн ирэх хүслээ илэрхийлсэн боловч бидний татгалзах сонголтыг бас хүндэтгэж байна. Тэднийг урих эсэх нь бидний хэрэг. Бидний урилга бол элчингийн газар юм. Энэ бол бидний хийж чадах хамгийн наад захын зүйл.
    Саармаг элчин сайдын газар, чөлөөт агаарын орон зай болон албан ёсны хүлээн авалт үгүйгээр, хүсээгүй байхад газардан буух явдал нь дэлхий даяар хөнөөлт үр дагавар авчрах асар том улс төрийн, эдийн засгийн болон нийгмийн уршиг болох юм. Тэд ч мөн ямарваа нэг засгийн газар, Раелийн философиос бусад шашин, үзэл суртлыг завшөөрөхийг хүсэхгүй. Тиймээс тэд зөвхөн биднийг тэдний элчинг барих үед ирнэ. Энэ бол тэдний бидэнд үзүүлэх хайр энэрэл ба хүндлэл юм.
    Тэдний заавар зөвлөгөөний дагуу Раел нь Раелийн Хөдөлгөөнийг үндэслэн байгуулсан бөгөөд энэ нь тусламж хүссэн хэн бүхнийг эвлэрүүлэн нэгтгэх ашгийн төлөө бус олон улсын байгууллага юм. Энэ нь итгүүлж ухуулахаар загварчлагдаагүй бүрэн нээлттэй байгууллага юм. Гэхдээ мэдээлэл өгөх, мөн дуртай үедээ нэгдэх эсвэл орхих хүсэлтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөхөөр загварчлагдсан. Раелийн хөдөлгөөний аль ч гишүүн, мөн Раел өөрөө хүртэл ямарваа нэг цалин хөлс авч байгаагүй.
  • Бид Раелийн нотолгооны үнэн худлыг шалгах боломж байгаа бол тэд яагаад өөрсдийгөө зүгээр л үзүүлчиж болохгүй байгаа юм бэ?
    Энэ дүр зургийг та нэг минут төсөөлөөд үз дээ. Бүхнийг чадагч нь биднийг дэлхий дээр эсвэл тэнгэрт гэнэт гарч ирэн оршин тогтносныг нотолж, үүнийг зохицуулах тэр хүчийг гэрчүүдэд хараахан үзүүлж чадаагүй байна. Энэ үйл явц нь харь гарагийн “сансрын хөлөг” дээр болж өнгөрсөн гэж төсөөлөөд үз дээ.
    Хүмүүс “сансрын хөлөг онгоцноос” буусан хүн дүрстэнийг хараад хэрхэн хүлээж авах вэ? Цэргийн хүчээр заналхийлсэн хариу үйлдлийн дүнд тэд булаан эзлэгчидтэй андуурагдахтай адил юм. Найрамдал тогтоохоос өмнө хоёр талын ойлголцлын тодорхой түвшин байх хэрэгтэй.
    Елохим нь Христийн цаг тооллын үед биднийг үүсэхэд хийж гүйцэтгэсэн өөрсдийн үүрэг ролийг итгүүлэхийн тулд тэд ямар нэгэн “гайхамшигтай ер бусын” зүйлийг үзүүлэхгүй гэж Раел мэдэгддэг. Гайхамшигтай үйл явдал Елохимын хүч чадлыг үзүүлэхэд философийн сургаалын эсрэг тал Христийг цовдлоход хүргэсэнтэй адил зүйл болно. Эдгээр “гайхамшиг” нь тодорхой нотолгоо баталгаагаар харагдахгүй.
    Елохим нь өөрсдийгөө шүтэж бишрүүлэхийг оролдохгүй. Харин түүний оронд тэднийг хайрлахыг, мөн бие биенээ хайрлахыг хүснэ. “Бид тэднээс суралцаж чадна, мөн нэг өдөр дэлхий ертөнц дээр байдаг мэдлэгийн агуу их сурвалжид хувь нэмрээ оруулна” гэдэгт итгэж, энэ мэтээр оюун ухаанаа гэгээрүүлэн, үнэнийг бүрэн төгс ОЙЛГОСОН байхыг хүсэж байна. Бид, өөрийн оршин байгаа механизмыг бүрэн ойлгож мэдэх хангалттай хэмжээний технологийн мэдлэгийг хуримтлуулснаар энэ нь түүхэн дэх туйлын онцгой цаг үе юм.
    Энгийн үгээр хэлбэл мэдээлэл нь бидний гарал үүсэл, одоогийн гараг ертөнцийн бужигнаан, үймээн самууны нөхцөл, хүн төрөлхтнийг өөрсдийн боломжинд хүрэхийн тулд ямар прадигмын өөрчлөлтийг хийх ёстой вэ гэдгийг мэдэхэд шаардлагатай үндсэн мэдээлийг бүгдийг нь олгох юм.
    Ийм боломж ирсэн тохиолдолд Елохим тэдэнтэй мэндчилэхэд бэлэн оюун ухаант хүмүүсээр дүүрэн энэ гаригийн урилгатай зочин болж, бидэн дээр зочлон ирнэ.
  • Нэг хүний хэлсэн үгэнд Раелчууд яаж итгэх болж байна вэ?
    Раелийн номонд орсон бүх зүйлүүд нь эртний шашны бичвэр, домог, уламжлал болон орчин үеийн шинжлэх ухаан баталж, дэмжсэн зүйлс юм. Хүн төрөлхтний түүхэнд, харь гарагийнхантай харилцаж байсан ул мөрийн нотолгоо бүх эх газарт бий. Одоо бидний амьдарч байгаа нийгэм дэх бүх шинжлэх ухааны хөгжил дэвшлийг та харж байгаа бол энэ бүгд 32 жилийн өмнө Раелийн аль хэдийн мэдэгдсэн зүйлс байгаа.
    Раелийн философи нь итгэл үнэмшил биш ойлголт юм. Раел таныг өөртөө сохроор итгүүлэхийг хүсэхгүй. Харин та өөрийн дүгнэлтээ хийж, танд тулгарч байгаа төвөгтэй асуудал байгаа эсэхийг анзаарна уу.

The Raelian Movement

  • Раелийн Хөдөлгөөнөөс Раелчууд цалин авдаг уу?

    Үгүй. Раелийн Хөдөлгөөний гишүүд болон, өөр бусад хүмүүс болох нарийн бичгийн дарга мөн Раел хүртэл ямар нэгэн цалин авдаггүй ашгийн бус байгууллага юм. Энэ байгууллагийн гишүүд нь өөрийн чөлөөт цагаа үүнд зарцуулж байдаг сайн дурын дэмжигчид мөн. Хэрэв Раелийн Хөдөлгөөнд хуримталсан мөнгийг Раелд цалин болгон өгдөг эсэх талаар тодруулж байгаа бол энэ нь Раелийг санхүүгийн талаар дэмждэг Раел Сан нэртэй тустай байгууллага байдаг. Раелчууд хэрэв хүсвэл энэ санд хандив өргөж болно. Гэвч энэ бол албадсан зүйл биш ээ.
  • Та бүхэн хандив хүлээн авч байна. Энэ мөнгөө юунд зарцуулдаг вэ?
    Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм мөнгөн дээр тогтсон хэвээр байна. Раелийн хөдөлгөөн нь мөн адил дэлхий дахин дахь өөрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахдаа хандив тусламжаас хамаарч байдаг.
    Раелийн хөдөлгөөнд хандивласан мөнгө нь бидний хоёр чухал зорилгыг хангахад зарцуулагддаг:
    1) Елохимын Раелд өгсөн мэдээллийн тухай хүн төрөлтөнд мэдээлж, түгээх (зар сурталчилгааны хуудас, зурагт хуудас, зарлал, лекц, энэ цахим хуудасны үнэ гэх мэт)
    2) Элохимийг албан ёсоор угтан авах элчин сайдын яамыг барих. Раел хөдөлгөөний гишүүн ямар ч цалин авахгүй. Бид өөрсдийн сайн дураар тусалдаг. Энэ нь мөн Раелд өөрт нь хамаарах бөгөөд тэр Раел хөдөлгөөнөөс нэг цент ч авдаггүй. Раелд өөрт нь хандив өгөхийг хүссэн хүн зөвхөн Раелийг зорилгоо биелүүлэн амьдрахад нь бүхэлдээ зориулсан хуулийн дагуу зөвшөөрөгдсөн, бие даасан байгууллага болох Раелийн Сангаар дамжуулан өгч болно.
  • Раелчууд болон БУРХАН-д итгэдэг хүмүүсийн хооронд дахь ялгаатай зүйл юу вэ?
    Нэгдүгээрт, Бурхан гэж юу вэ гэдгийг тодорхойлъё. “Random House Webster”-ийн коллежийн толь бичигт “Бурхан бол ертөнийг бүтээгч бөгөөд хамгийн эрхэм дээд оршигч юм” гэж тодорхойлсон байдаг. Раелийн үзлээр бол, бид “эрхэм дээд оршигч” гэдэгт хэзээ ч итгэж байгаагүйтэй адил дэлхий ёртөнц болон түүн дээрх хуулиудыг хэн бүтээснийг мэдэхгүй. Тиймээс бид бол атейст үзэлтнүүд. Энэ нь хязгааргүй ертөнцийн тухай асуудлыг дэвшүүлж байна. Хязгааргүйд эхлэл ба төгсгөл байдаггүй тул бүх зүйл боломжгүй байхаас өмнө бурхан эсвэл дээд оршигч байх боломжгүй. Учир нь юу ч байхгүй зүйлээс ямарваа нэг зүйлийг бүтээж чадахгүй. Бид Елохим гэж нэрлэгддэг бидэн шиг хүмүүс байдгийг ойлгодог. Эдгээр хүмүүс бидний технологийн дэвшлээс 25000 жилээр түрүүлж байгаа бөгөөд манай гариг дээр мянга мянган жилийн өмнө ирж, бидний бүх амьдралыг бүтээснээ хариуцан нотолно. Тэд хүн төрөлхтний бүтээгдсэн хүмүүсээр бүтээгдсэн. Бид хэзээ ч дуусашгүй энэ гинжин хэлхээний үргэлжлэл бөгөөд энэ тойрог хэзээ ч дуусашгүй. Цаг хугацаанд сансар огторгуй дахь ертөнцийн эхлэл гэж байхгүй. Биднийг бий болгосонд бид бүтээгчдийг шагшин бахдах боловч дээд оршихуйгаар хүндэтгэх ёсгүй. Бид тэдэнд хайртай, тэднийг хүрэлцэн ирэх 2035 оноос өмнө бид бэлтгэх болно
    Тэд ДНХ-г нарийн аргаар хийх боломжтой байсан бөгөөд энэ гарагийн идэвхгүй бодисоос бүх амьдралыг бүтээсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо бид өөрсдийн лабороторитоо үүнтэй ижил зүйлийг хийж эхэлж байна. Бид өөр гараг дээр амьдрал бий болгож, төлөвшүүлэх тэр үед тухайн бүдүүлэг ертөнцийнхөндөө бид бурхан нь болох уу?
  • Раелчууд Раелизмыг шашин гэж үзэх үү?
    Үгийн гарал зүйн агуулгын хувьд тийм ээ бид тэгж авч үздэг. Шашин гэдэг үг нь олон хүмүүс шашин гэж хаягласан бүх зүйлээс татгалзаж, ямар ч хэрэггүй гэж үзэж байсан эрин зуунуудын туршид маш ихээр хэрэглэгдэж, буруугаар ашиглаж, зүй бусаар ханддаг байсан нь тодорхой. Мөн үүнтэй адил олон хүн шашин гэдэг ойлголтыг буруугаар ойлгож, зарим төрлийн бурхан сахиус мэтээр ойлгодог байсан. Шашин ‘religion’ гэдэг үг нь холбоо тогтоох гэсэн утгатай ‘religare’ хэмээх латин үгнээс гаралтай. Энэ нь хүмүүсийн хооронд, хүн төрөлхтөн ба хүн төрөлхтнийг бүтээгчдийн хооронд, хүн ба оддын хооронд эсвэл дэлхий ба тэнгэрийн хооронд гэх мэт. Гэхдээ энэ чухал биш, гол нь холбоо тогтоох гэдэг нь хамгийн чухал зүйл юм. Түүнчлэн Буддизмын адилаар Раелизм нь атейст шашин гэж хэлэгдэх бөгөөд бурхан гэж байдаггүй учраас бурханд итгэдэггүй. Елохимийг (Бурхан биш) бичсэн жинхэнэ Hebrew Bible-ийг эргэн харах хэрэгтэй. Елохим нь олон тоон дээр, элдэв хэтрүүлэггүйгээр “Тэнгэрээс ирэгсэд” хэмээн орчуулагддаг. Дэлхий дээр олон жилийн өмнө бие мах бодь бүхий хэлбэрээр (учир нь тэд нар шиг хүн дүрстэн) ирсэн бөгөөд амьдралын бүх хэлбэрийг шинжлэх ухааны үүднээс инженерчлэн зохион байгуулсан гэдэг үзэл санааг Раелчууд хүлээн авсаар байгааг ойлгох нь чухал юм. Энэ нь шидэт дохиураараа (ертөнцийг оруулаад) бүхнийг бүтээсэн оюун санааны, ер бусын, бүхнийг чадагч бурхантай харьцуулбал эрс ялгаатай. Оюун санааны үнэн зөв байдлыг даган өнөөдрийн шинжлэх ухааны эрин зуунд амьдрах нь илүү оновчтой зүйл болно.
    Эцэст нь хэлэхэд Раелчууд бурханд итгэдэггүй ч биднийг бүтээгч Елохимийн илгээсэн түүхийн өөр өөр цаг үед хүн төрөлхтнийг мэргэн ухааныхаа замаар хөтлөхөөр ирсэн Есүс, Мухаммед, Мосес, Будда гэх мэт бүх эртний агуу зөнчийг таньж мэдсээр байна гэдгийг ухамсарлах нь маш чухал юм. Бид тэднийг найрсгаар, хүндлэн угтан авахад бэлэн болсон үед тэд бүгд бидний барьсан Элчингийн газар дахь Елохимын байгууллагад эргэн ирэх болно.
  • Энэхүү философи таны амьдралыг хэрхэн өөрчилж, таны амьдралд хэрхэн үр дүнгээ өгсөн бэ?
    Энэ нь маш чухал асуултын нэг юм. Би Раелийн “Ухаалаг загварчлал” номыг анх уншсаныхаа ачаар та бүхэнтэйгээ 21 жилийн аялалаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Надад Аз Жарал гэдэг ганц үг санаанд орж ирж байна. Би хэзээ ч баяр хөөр, ариун аз жаргалаар дүүрэн амьдарна гэж бодож байгаагүй. Би нэг удаа үүнийг ойлгосон. Миний хэзээ ч хүндэтгэхээргүй боловч бүх амьдралаа бүтээхэд, мөн өөрчлөгдсөн амьдралдаа өөрөө хариуцлага хүлээдэг, надтай ижил хүмүүстэй “бүхнийг чадагч Бурхан” хамтдаа байгаагүй. Өдөр бүр шинэ нээлтийн аялал байсан. Хамгийн чухал хүн болох ӨӨРИЙГӨӨ нээж байсан. Миний амьдралын бүх зүйл бол сүм, миний гэр бүл, сургууль болон нийгмийн доорх дүрмийн нийлбэр цогц байсан. Би эдгээр дүрмийг ягштал баримталж байсан ч би гүн гүнзгий биелүүлж чадаагүй. Миний амьдралд зөрчил их байсан. Энэ зөрчил нь миний амьдралын гэнэн цайлган санааг үгүй хийж сүйтгэсэн. Би одоо айдас дунд эсвэл халхавчин дор амьдарч чадахгүй гэдгээ шударгаар хэлмээр байна. Миний амьдрал бол миний өөрийн л амьдрал, би өөрийнхөө хийсэн шийдвэр, үйл хэрэг бүхнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Надад буруугаа чихэх Бурхан эсвэл ад чөтгөр гэж байхгүй. Зөвхөн өөрөө хариуцна. Хэн ч миний зөвшөөрөлгүйгээр аз жаргалыг минь булааж чадахгүй гэдгийг ойлгосон. Би Раелийн заасан дэлхий даяарх олон семинарт сууснаар би бол хөлөг онгоцны ахмад, зөвхөн ахмад төдийгүй усан доторх хөлөг онгоц юм гэдгийг мэдэж, суралцаж авсан. Би амьдралаа өдөр болгон бүтээдэг. Хамгийн чухал хэсэг бол надад өгсөн хайр энэрэл, миний амьдралыг дээш татаж, надтай санаандгүй тохиолдсон энэ хайр энэрэл байсаар байна гэдгийг ойлгосон. Энэ философи нь надад хамгийн чухал үнэт зүйлийг өгсөн. Энэ үнэт зүйл бол миний амьдрал. Амьдрал бол бидэнд зориулсан аялал юм. Өөрийнхөө аяллыг хэрхэн зохиохыг хүсч байна вэ? (Donna)
  • Та нар уулзалт хийдэг үү? Хэзээ би энэ уулзалтанд оролцож болох вэ?
    Тийм ээ. Хүн бүрийг Раелийн мэдээллийн цуглаанд оролцохыг урьдаг. Амьдарч байгаа газраа болдог уулзалтыг олоод баруун дээр урсах менюнээс улсынхаа байрлал, газрыг сонгоно уу.
  • Би сониноос та нарыг садар самууныг зохион байгуулдаг гэж уншсан. Энэ үнэн үү?
    Үгүй. Раел Хөдөлгөөн нь цугларалт, уулзалт семинар дээрээ садар самуун болон энэ төрлийн бусад зүйлсийг зохион байгуулдаггүй. Харамсалтай нь мэдээллийн хэрэгслүүд борлуулалтаа нэмэхийн тулд бүх л зүйлийг бичиж байдаг. Жижиг шашны цөөнхүүд бүгд ихэвчлэн эдгээр худал хов үгний бай болж байдаг.
  • Эснээс хиймэл аргаар гаргаж авсан хүүхэд болох Eve хаана байгаа вэ?
    Раелийн Хөдөлгөөн бол Clonaid-аас бүрэн тусдаа байгууллага юм. Clonaid бол төслийн нэр. Энэхүү төслийг Доктор Brigitte Boisselier нэртэй Раелийн гишүүн удирдан явуулж байгаа. Раел болон Раелийн Хөдөлгөөн аль аль нь үүнд хөрөнгө мөнгө зарцуулдаггүй бөгөөд тэд Clonaid-тай ямар ч холбоогүй. Мөн эснээс хиймэл аргаар гаргаж авах технелогийн талаар дэмжиж туслаагүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.clonaid.com ээс үзнэ үү.
  • Раел хөдөлгөөнийг тахин шүтэх явдал гэж ойлгож болох уу?
    Юуны өмнө бид тахин шүтэх гэдэг үгний утгыг тодорхойлох ёстой.
    Тахин шүтэх гэдэг нь ямар нэг сайн эсвэл муу нэмэгдэл утгыг далд агуулаагүй.
    “Webster” толь бичигт тахин шүтэх гэдгийг “шашны итгэл үнэмшил, ёс жаяг болон гишүүдийн систем” гэж тодорхойлсон байна.
    Энэ энгийн тодорхойлолтонт үндэслэн сүм хийд болгон тахин шүтэх байдлаар ангилагдаж болно. Гэхдээ Websters-т хийсэн өөр нэг тодорхойлолт бол “Энэ нь шашны номлогчид болон социологичдын хэрэглээний үгтэй ойр бөгөөд шашинг хуурмаг зүйл эсвэл өөрсдийн гишүүд дэмжигчид ба олон нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйл.” гэж үздэг.
    Тахин шүтэхийн өөр нэг тодорхойлолт нь: “Хүмүүст зориулсан томоохон зан үйл, санаа эсвэл аливаа зүйл” юм. Энэ тохиолдолд хариулт- тийм. Соёл буюу “culture” гэдэг үгийг бий болгосон cult гэдэг үгэнд талархах хэрэгтэй. Католик сүм бол өөр нэг амжилттай тахин шүтэх хэлбэрийн нэг юм.
  • Хас тэмдэгтэй юу холбоотой вэ?
    www.ProSwastika.org - д байгаа “аз буюны бэлэг” тэмдгийн тухай үнэнийг мэднэ үү.
  • Педофилиа буюу насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татах асуудлаар Раелийн хөдөлгөөн ямар байр суурьтай байна вэ?
    Хэдийгээр бид насанд хүрсэн хүмүүс харилцан зөвшөөрсний үндсэн дээр сексийн эрх чөлөө эдлэхийг дэмждэг ч хэрэв та педофил бол Раелийн хөдөлгөөн таныг хэзээ ч хүлээж авахгүй. Манай хөдөлгөөн үүнийг сэтгэцийн өвчин хэмээн үзэж буруушаах маш тодорхой байр суурьтай байгаагаас гадна педофил лам хуврагуудыг нуун далдалж (nopedo.org -г үзнэ үү), сүмээс сүмд шилжүүлэн тэдний энэхүү жигшүүртэй үйлдэлд хохирогчдын тоог улам нэмэгдүүлэхэд хүргэсэн католик сүм хийдийн бодлогын эсрэг зогсож байгаагийн хувьд Раелийн хөдөлгөөнөөс педофилийн хэрэгт эсвэл хуулиар зөвшөөрсөн насанд хүрээгүй хүүхэдтэй хурьцал үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн аливаа гишүүнийг нэн даруй гишүүнээс хөөгөөд зогсохгүй тэр дор нь цагдаагийн г азарт мэдэгдэх хатуу бодлого баримталж байна.

    Зарим хүмүүс франц хэл дээр нийтлэгдсэн сонин, сэтгүүлүүдэд бичигдсэн гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүдээс болж манай хөдөлгөөний үзэл баримтлалыг шүүмжилж, сексийн эрх чөлөөг дэмжинэ гэдэг бол педофилийг дэмжинэ гэсэн үг гэжээ. Гэтэл бодит байдал үүнээс шал эсрэг байна. Хүмүүс сексийн амьдралдаа ханамжтай үедээ хүүхдийг сексэд уруу татах талаар огт боддоггүй. Харамсалтай нь, католик шашины лам хуврагууд сексийн амьдрал дутагдагаасаа болж ингэдэг байна. Тэр ч бүү хэл зарим нийтлэлд Раелчуудын сахиусан тэнгэрийн дүрмийг дурджээ. Энэ нь эмэгтэй хүний шинж чанараа хөгжүүлэхийг хүсч тангараг өргөж чадах, улмаар сексийн амьдралаа зөвхөн бидний Бүтээгчид, тэдний Гэгээнтнүүдэд зориулахыг хүссэн эмэгтэйчүүдийн цуглаан юм. Ингэснээр тэд огт секс хийхийг хүсэхгүй байгаагаа илтгэн харуулах ягаан өд хүзүүндээ зүүх юм. Эдгээр эмэгтэйчү?үд католик шашины гэлэнмаа нарынх шиг ингэх эсэхээ өөрсдөө чөлөөтэй шийддэг. Секс огт хийхгүй гэж хэлэх эрх нь бидний сургадаг чөлөөт сексийн амьдралын нэг хэсэг юм. Энэ тохиолдолд өсвөр насны сахиусан тэнгэрүүд ч бас хууль ёсны насанд хүрээгүй гэдгээ харуулах ёстой бөгөөд хүзүүндээ хар өд зүүж Раелийн хөдөлгөөний ямар ч гишүүн сексийн хүсэл төрсөн үедээ түүнд ойртох ёсгү?й гэдгийг анхааруулах ёстой. Мөн эдгээр өсвөр насны сахиусан тэнгэрүүдийн зарим нь огт секс хийхгүй байх сонголт хийж болно. Ингэснээрээ тэд ихэнх залуу охид арван хэдтэйдээ үзэж туулдаг шиг өсвөр насны хөвгүүдтэй ч секс хийхээс татгалзаж байна гэсэн үг. Иймээс тэд ч бас ягаан өд зүүх хэрэгтэй болно. Ийнхүү өсвөр насныхан сексийн амьдралаа Бүтээгчиддээ зориулж хадгалах гэсэн сайхан шийдвэрийг педофилийн илрэл гэж зарим сониныхон үзэж байгаа нь маш инээдтэй хэрэг юм.

    Раелийн үзэл баримтлалд педофил бол сэтгэцийн өвчний илрэл гэж үзэн байгууллагынхаа хүрээнд үүнийг хэзээ ч тэвчихгүйгээ маш тодорхой илэрхийлж байна. Ийм үйлдлээс болж буруутай нь тогтоогдсон ямар ч гишүүнийг түүний зэрэг зиндаанаас үл хамааран хөөн зайлуулж, хуулийн байгууллагад мэдэгдэх болно.
  • Хэрхэн гишүүнээр элсэх вэ?
    Раелчууд нь Элохимийг хүн төрөлхтөний бүтээгч мөн болохыг олон түмэнд таниулсан юм. Жил бүрийн 4-р сарын эхний ням гариг, мөн 8 сарын 6, 10 сарын 7 болон 12 сарын 13 нд Раелчуудийн баярын өдөр юм. Энэхүү баяраа орон нутгийн цагаар өдрийн 15 цагт тэмдэглэдэг.

    Раелийн идэвхитэй гишүүд нь тус байгууллагийн зорилгод хувь нэмрээ оруулах замаар дэлхий ертөнцийн түүхэнд маш чухал хувьсал буюу Элохимийг хүлээж авахад бэлддэг.
    Хэрхэн Раелийн идэвхитэй гишүүн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийн улс дахь Раелийн хөдөлгөөний гишүүдтэй холбогдоно уу. (Баруун дээд булангаас үндэстэний вэбүүдийг олж үзнэ үү?)
  • Хүндэт Хөтөч гэж хэн бэ?
    Раелийн хөдөлгөөнд 50 гаруй хүндэт хөтөчүүд байдаг. Хөтөчүүд нь Раелийн хөдөлгөөний албан ёсны гишүүд биш харин Раелийг дэмжиж, хүчирхийлэлийн эсрэг , шударга бус шүүх, засгийн газартай тэмцсэнээр тэдний амьдрал өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг. Хүндэт Хөтөчийн жагсаалтыг та эндээс харж болно.