Ер бусын гайхамшигт ном. Та өөрийнхөө тухай татаж аваад уншина уу!

Раелийн хөдөлгөөн

Элохимийн элчин сайдын яам

embassyРаелийн хөдөлгөөн бол ашгийн бус, олон улсын байгууллага юм. Тус хөдөлгөөн нь хүн төрөлхтөний жинхэнэ гарал үүслийг мэдээлэх, хүн төрөлхтөн болоод дэлхий дээрх амьдралыг бүтээсэн, шинжлэх ухааны өндөр хөгжилт Элохимийн илгээсэн онцгой захиасуудын тухай цааш нь тараахыг хүссэн хүмүүсийг нэгтгэдэг.
Гэхдээ энэ мэдлэгийг түгээх нь Раелийн Хөдөлгөөний цорын ганц зорилго биш бөгөөд манай байгууллагын өөр нэг нэн түрүүний даалгавар бол биднийг бүтээгчдийг хүлээн авах элчингийн газрыг бэлтгэх юм.
Тэдний элч болох Раелаар дамжуулан Элохим нь бид бүхэнтэй уулзах хүсэлтэй байгаагаа хүндэтгэлтэйгээр илэрхийлсэн. Хэрэв тэднийг засгийн газрууд зөвшөөрөх юм бол тэд энд ирэх ба элчин сайдын яамыг урьдчилан зохион байгуулсанаар тэднийг урих манай хүсэл сонирхолыг эхэлж харуулах болно.

Энэхүү элчингийн газар нь эртний бичээсүүдэд зөгнөснөөр “3 дахь сүм” болох учиртай. Элохимийн мэдээлсэн тодорхойлолтын дагуу энэ нь газар нутгаас ангид байдал болон, төвийг сахисан агаарын болон газар нутгийг ашиглах эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажсан байрлалд баригдах ёстой. Элчингийн газрыг барьж биелүүлснээр мөн тэднийг оршин байлгах эрхийг олгоход шаардлагатай зөвшөөрлүүдийг олж авснаар хүн төрөлхтөн нь тэдгээр бүтээгчидтэй албан ёсоор уулзахад бэлэн болсон гэдгийг батлах юм.

(Санал болгож байгаа элчингийн газрын тухай тодорхойлолт, дэлгэрэнгүй төлөвлөгөөг www.ElohimEmbassy.org. ээс харна уу. ) Раелийн хөдөлгөөн нь сүүлийн үед зарим улс орнуудыг элчин сайдын яамны төсөл хөтөлбөрийг дэмжиж зохион байгуулах талаар хүсэлт тавиад байгаа бөгөөд, хэд хэдэн улс орон үүнд өөр өөрийн ашиг сонирхол байр сууриа илэрхийлээд байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэгүүд нь аль хэдийнээ эхэлсэн болно.
Хэд хэдэн засгийн газруудад хандсан бичиг баримтанд үзүүлснээр, бидний сансар огторгуйгаас ирэх “эцэг” нарт зориулсан элчингийн газрыг хүлээн зөвшөөрч, зохион байгуулах нь бодитой санхүүгийн ашиг орлогыг авчирхаас гадна хувь завшаантай үндэстэн нь Элохимийн тусгай хамгаалалтыг хүртэж бидэн дээр ирэх мянгаас илүү харь гарагийнхантай хамтран оюун санааны болон шинжлэх ухааны төвийг дэлхий дээр бий болгох юм.