Ер бусын гайхамшигт ном. Та өөрийнхөө тухай татаж аваад уншина уу!

Раелийн хөдөлгөөн

 FAQ #16

Хас тэмдэгтэй юу холбоотой вэ?
www.ProSwastika.org - д байгаа “аз буюны бэлэг” тэмдгийн тухай үнэнийг мэднэ үү.
  

 Category: The Messages of the Elohim

  • Хэн Елохимийг бүтээсэн бэ?
    Хэрэв бид Бурханд итгэж байгаа бол “Хэн Бурханыг бүтээсэн” бэ гэж асуух байсан байх. Хэрэв бид эволюци болон “Их тэсрэлтэнд” итгэсэн бол Их тэсрэлтийг бий болгосон эдгээр матери болон энерги хаанаас бий болсон бэ гэж асуух байсан байх.
    Елохимийн хувьд мөн адил. Елохим нь тэднийг бүтээгч болох тэнгэрээс ирсэн хүмүүсээр бүтээгдсэн. Энэ бол хязгааргүй амьдралын тойрог. Нэгэн өдөр дэлхий дээрх шинжлэх ухаанчид, өөр гараг ертөнц рүү явж, тэндээ суурьших болно.
  • Яагаад тэдэнд элчингийн газар хэрэгтэй вэ?
    Тэд, түрэмгийлэгч, булаан эзлэгчид биш. Тэд бидэн дээр хүрэлцэн ирэх хүслээ илэрхийлсэн боловч бидний татгалзах сонголтыг бас хүндэтгэж байна. Тэднийг урих эсэх нь бидний хэрэг. Бидний урилга бол элчингийн газар юм. Энэ бол бидний хийж чадах хамгийн наад захын зүйл.
    Саармаг элчин сайдын газар, чөлөөт агаарын орон зай болон албан ёсны хүлээн авалт үгүйгээр, хүсээгүй байхад газардан буух явдал нь дэлхий даяар хөнөөлт үр дагавар авчрах асар том улс төрийн, эдийн засгийн болон нийгмийн уршиг болох юм. Тэд ч мөн ямарваа нэг засгийн газар, Раелийн философиос бусад шашин, үзэл суртлыг завшөөрөхийг хүсэхгүй. Тиймээс тэд зөвхөн биднийг тэдний элчинг барих үед ирнэ. Энэ бол тэдний бидэнд үзүүлэх хайр энэрэл ба хүндлэл юм.
    Тэдний заавар зөвлөгөөний дагуу Раел нь Раелийн Хөдөлгөөнийг үндэслэн байгуулсан бөгөөд энэ нь тусламж хүссэн хэн бүхнийг эвлэрүүлэн нэгтгэх ашгийн төлөө бус олон улсын байгууллага юм. Энэ нь итгүүлж ухуулахаар загварчлагдаагүй бүрэн нээлттэй байгууллага юм. Гэхдээ мэдээлэл өгөх, мөн дуртай үедээ нэгдэх эсвэл орхих хүсэлтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөхөөр загварчлагдсан. Раелийн хөдөлгөөний аль ч гишүүн, мөн Раел өөрөө хүртэл ямарваа нэг цалин хөлс авч байгаагүй.
  • Бид Раелийн нотолгооны үнэн худлыг шалгах боломж байгаа бол тэд яагаад өөрсдийгөө зүгээр л үзүүлчиж болохгүй байгаа юм бэ?
    Энэ дүр зургийг та нэг минут төсөөлөөд үз дээ. Бүхнийг чадагч нь биднийг дэлхий дээр эсвэл тэнгэрт гэнэт гарч ирэн оршин тогтносныг нотолж, үүнийг зохицуулах тэр хүчийг гэрчүүдэд хараахан үзүүлж чадаагүй байна. Энэ үйл явц нь харь гарагийн “сансрын хөлөг” дээр болж өнгөрсөн гэж төсөөлөөд үз дээ.
    Хүмүүс “сансрын хөлөг онгоцноос” буусан хүн дүрстэнийг хараад хэрхэн хүлээж авах вэ? Цэргийн хүчээр заналхийлсэн хариу үйлдлийн дүнд тэд булаан эзлэгчидтэй андуурагдахтай адил юм. Найрамдал тогтоохоос өмнө хоёр талын ойлголцлын тодорхой түвшин байх хэрэгтэй.
    Елохим нь Христийн цаг тооллын үед биднийг үүсэхэд хийж гүйцэтгэсэн өөрсдийн үүрэг ролийг итгүүлэхийн тулд тэд ямар нэгэн “гайхамшигтай ер бусын” зүйлийг үзүүлэхгүй гэж Раел мэдэгддэг. Гайхамшигтай үйл явдал Елохимын хүч чадлыг үзүүлэхэд философийн сургаалын эсрэг тал Христийг цовдлоход хүргэсэнтэй адил зүйл болно. Эдгээр “гайхамшиг” нь тодорхой нотолгоо баталгаагаар харагдахгүй.
    Елохим нь өөрсдийгөө шүтэж бишрүүлэхийг оролдохгүй. Харин түүний оронд тэднийг хайрлахыг, мөн бие биенээ хайрлахыг хүснэ. “Бид тэднээс суралцаж чадна, мөн нэг өдөр дэлхий ертөнц дээр байдаг мэдлэгийн агуу их сурвалжид хувь нэмрээ оруулна” гэдэгт итгэж, энэ мэтээр оюун ухаанаа гэгээрүүлэн, үнэнийг бүрэн төгс ОЙЛГОСОН байхыг хүсэж байна. Бид, өөрийн оршин байгаа механизмыг бүрэн ойлгож мэдэх хангалттай хэмжээний технологийн мэдлэгийг хуримтлуулснаар энэ нь түүхэн дэх туйлын онцгой цаг үе юм.
    Энгийн үгээр хэлбэл мэдээлэл нь бидний гарал үүсэл, одоогийн гараг ертөнцийн бужигнаан, үймээн самууны нөхцөл, хүн төрөлхтнийг өөрсдийн боломжинд хүрэхийн тулд ямар прадигмын өөрчлөлтийг хийх ёстой вэ гэдгийг мэдэхэд шаардлагатай үндсэн мэдээлийг бүгдийг нь олгох юм.
    Ийм боломж ирсэн тохиолдолд Елохим тэдэнтэй мэндчилэхэд бэлэн оюун ухаант хүмүүсээр дүүрэн энэ гаригийн урилгатай зочин болж, бидэн дээр зочлон ирнэ.
  • Нэг хүний хэлсэн үгэнд Раелчууд яаж итгэх болж байна вэ?
    Раелийн номонд орсон бүх зүйлүүд нь эртний шашны бичвэр, домог, уламжлал болон орчин үеийн шинжлэх ухаан баталж, дэмжсэн зүйлс юм. Хүн төрөлхтний түүхэнд, харь гарагийнхантай харилцаж байсан ул мөрийн нотолгоо бүх эх газарт бий. Одоо бидний амьдарч байгаа нийгэм дэх бүх шинжлэх ухааны хөгжил дэвшлийг та харж байгаа бол энэ бүгд 32 жилийн өмнө Раелийн аль хэдийн мэдэгдсэн зүйлс байгаа.
    Раелийн философи нь итгэл үнэмшил биш ойлголт юм. Раел таныг өөртөө сохроор итгүүлэхийг хүсэхгүй. Харин та өөрийн дүгнэлтээ хийж, танд тулгарч байгаа төвөгтэй асуудал байгаа эсэхийг анзаарна уу.